Skip to main content

Тогтвортой байдал

Байгаль орчин болон орон нутгийн иргэдийг хүндэтгэсэн хайгуулын арга барил.

Хариуцлагатай хайгуулын үйл ажиллагаа нь хайгуул өрөмдлөгийн машин талбайд очихоос өмнө эхэлдэг. Манай компанийн орон нутгийн хамтын ажиллагаа нь оролцогч талуудтай бий болгосон итгэлцэл, бодит түншлэл, чөлөөт, урьдчилсан, мэдээлэлд суурилсан зөвшөөрөл, тогтвортой харилцаанд тулгуурладаг.

Тоо баримтаар

0%

Хариуцлагатай уул уурхайн кодекс

МҮУУА-ы ESG стандартаар өөрийн үнэлгээ

0+

Малчин өрхүүдэд

Өвс, тэжээлийн тусламж үзүүлсэн, 2025 он

0

Хоногийн нөхөн сэргээлт

Цооног бүрийг таглаж, булж, сэргээдэг

0

Тарьсан мод

Хулд суманд хандивласан төрөл бүрийн модны суулгац

Бидний арга барил

Бид хариуцлагатай хайгуул нь өрөмдлөгийн машин хайгуулын талбайд ирэхээс өмнө эхэлдэг гэж үздэг. Манай компанийн орон нутгийн хамтын ажиллагаа нь оролцогч талуудтай бий болгосон итгэлцэл, бодит түншлэл, чөлөөт, урьдчилсан, мэдээлэлд суурилсан зөвшөөрөл, тогтвортой харилцаанд тулгуурладаг.

Эрэл хайгуулын үйл ажилллагаанд бидний хийж хэрэгжүүлдэг бүхнийг дараах зарчмууд чиглүүлдэг.

  1. 01

    Үйл ажиллагаа эхлэхээс өмнө итгэлцэл бий болгох

    Бид эрэл хайгуулын ажил эхлэхээс өмнө тухайн сумын засаг дарга, багийн засаг дарга, талбайн орчмын малчин өрхүүдтэй танилцдаг. Хайгуул гэж юу болох, юу биш болох талаар бодит мэдээлэл өгөхийг зорьдог. Түүнчлэн итгэлцэл нь тогтвортой, ил тод байдал, хэдий жижиг ч амлалтаа биелүүлснээр бий болдог.

  2. 02

    Чөлөөт, урьдчилсан, мэдээлэлд суурилсан зөвшөөрөл (FPIC)

    Орон нутгийн иргэд, оролцогч талууд бүрэн мэдээлэл авах, асуулт асуух, аливаа дарамт шахалтгүйгээр хайгуулын үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргах эрхтэй.

  3. 03

    Судалгааны талбай дахь иргэдтэй харилцах

    Манай хээрийн судалгааны баг нь уламжлалт нүүдэлчин амьдралын хэв маягийг ойлгож, малчин өрхүүдтэй хүндэтгэлтэй харилцах туршлагатай. Бид хайгуул өрөмдлөг эхлэхээс өмнө талбайн малчин өрхүүдийн өвөл, зуны бэлчээрийг зурагладаг бөгөөд хайгуулын үйл ажиллагааны дараа нөхөн сэргээлтийг гүйцэтгэдэг.

Бидний баримталдаг стандарт

  • Хариуцлагатай уул уурхайн кодекс

    МҮУУА-ийн Хариуцлагатай уул уурхайн кодексын дагуу байгаль орчин, нийгэм, засаглал, ил тод байдал, нүүрс хүчлийн хийн тооцооллын хүрээнд 90%-ийн нийцлээр үнэлсэн.

  • Олон нийтийн оролцоо

    Багийн иргэдийн нийтийн хурал, бусад арга хэмжээний үеэр иргэдэд мэдээлэл өгч, Зөвлөлдөх уулзалтуудыг тэмдэглэж, архивладаг бөгөөд орон нутагт хэрэгжүүлэх аливаа санал санаачилгуудыг бичгээр хүлээн авдаг.

  • Байгалийн нөөцийн зураглал

    Бид газар хөндөхөөс өмнө — дараа нь биш — малчидтай хамтран бэлчээр, тахилгат уул, өвөг дээдсийн дурсгалт газар, усны эх үүсвэрийг зурагладаг.

Талуудын оролцоо

Бид хэрхэн хамтран ажилладаг вэ — алхам алхмаар

  1. 01

    Урьдчилсан мэдэгдэл

    Бид шаардлагатай зөвшөөрлийг авч, хээрийн аливаа ажил төлөвлөхөөс өмнө сум, багийн засаг дарга нарт мэдэгддэг. Мэдэгдэлд хайгуулын байршил, хугацаа, цар хүрээ, болзошгүй нөлөөллийг тусгадаг.

  2. 02

    Олон нийтийн уулзалт

    Бид багийн ээлжит хуралд оролцох буюу зохион байгуулж, хайгуулын төлөвлөгөөг танилцуулж, зураг үзүүлж, асуултад хариулдаг. Тухайн нутгийн бүх малчин өрхийг урьдаг.

  3. 03

    Өрх бүрд хийх айлчлал

    Манай байгаль орчин, орон нутгийн мэргэжилтэн, ахлах геологич нь бэлчээр, усны эх үүсвэр нь өрөмдлөгийн талбайд ойр өрхүүдээр зочилж, санаа зовоосон асуудлыг ажил эхлэхээс өмнө тэмдэглэн шийдвэрлэдэг.

  4. 04

    Гомдол хүлээн авах

    Хайгуулын баг нь хайгуулын ажлын турш иргэдтэй биечлэн болон утсаар холбогдож ажилладаг. Бүх гомдлыг бүртгэж, хүлээн авч, тухай бүрт шийдвэрлэж ажиллахыг зорьдог.

  5. 05

    Ажлын дараах хяналт

    Өрөмдлөгийн дараа бид орон нутгийн байгаль орчны байцаагчийг урьж нөхөн сэргээлтийг шалгуулж, газар сэргээгдсэнийг баталгаажуулсны дараа талбайг хаадаг.

  6. 06

    НХГ-ний шинэчлэл, тайлагналт

    Нийгмийн хариуцлагын гэрээг сумын засаг дарга нартай шинэчилж, амлалт бүрийн явцыг олон нийтэд тайлагнадаг.

Хайгуул хийж буй газраа хамгаалах нь

Байгаль орчны хариуцлага

Хайгуул хийж буй газраа хамгаалах нь

Монголын тал хээр, гол мөрөн, биологийн төрөл зүйл орлуулашгүй үнэт зүйл. Манай Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь анхны судалгаанаас сүүлчийн нөхөн сэргээлтийн шалгалт хүртэл хайгуулын үе шат бүрд нөлөөллийг хэрхэн багасгахыг тодорхойлдог.

  • Усны хэрэглээ

    Ямбат дахь өрөмдлөгт эргэлтийн усны систем ашигладаг — өрөмдлөгт авсан усыг гадагшлуулахын оронд талбай дээрээ дахин ашигладаг. Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжоор тогтоосон хамгаалалтын бүсэд хайгуулын үйл ажиллагаа явуулдаггүй.

  • Усны чанар

    Майхан уул, Ямбат орчмын гол, булаг, худгаас усны дээж авч, баталгаажсан лабораторид шинжлүүлдэг.

  • Биологийн төрөл зүйл

    Байгаль орчны төлөв байдлын үнэлгээгээр Ямбат талбайд 7 овгийн 10 зүйл судаст ургамал бүртгэгдсэн бөгөөд Монголын хамгаалалттай жагсаалтад багтсан зүйл олдоогүй. Түүнчлэн чоно, зээр, шилүүс, үнэг, цагаан зээр, аргаль, бөхөн зэрэг зэрлэг амьтад бүртгэгдсэн байдаг.

  • Агаарын чанар

    Ямбат болон Майхан уул талбай нь ойролцоох суурингаас багадаа 25 км зайд байдаг бөгөөд агаар бохирдуулагч эх үүсвэргүй газар оршдог. PM2.5, PM10-ийг хянаж, хуурай улиралд хээрийн замын тоосжилтыг дарж, малчин өрхүүдийн ойролцоо тээврийн хурдны хязгаар мөрдүүлэх шаардлагыг бүх ажиллагсдад мэдээлдэг.

  • Талбайн нөхөн сэргээлт

    Өрөмдлөгийн цооног бүрийг өрөмдөж дуусснаас дараа нэн даруй цооногийн битүүмжилж, хөндөгдсөн газрыг булж, гадаргууг анхны байдалд нь оруулдаг. Жил бүрийн байгаль орчны менежментийн тайланг орон нутгаар баталгаажуулдаг.

  • Байгаль орчны менежментийн төлөвлөгөө

    БОМТ-ийг бүх талбайд орон нутгийн засаг дарга нар жил бүр батладаг бөгөөд ус, хог хаягдал, хортой бодис, биологийн төрөл зүйлийн нөлөөлөл, нөхөн сэргээлтийг хамарч, жил бүр хянаж батладаг.

Талуудын оролцоо

Нийгмийн хариуцлагын гэрээ, байршлаар

Манай компанийн Оролцогч талуудтай хамтран ажиллах жил бүрийн төлөвлөгөө нь орон нутгийн засаг захиргаатай байгуулсан 'Нийгмийн хариуцлагын гэрээ'-тэй нягт уялдаатай хэрэгждэг. Энэхүү төлөвлөгөөнд орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, боловсролыг дэмжих, байгаль орчныг хамгаалах, иргэдийн оролцоог хангах чиглэлийн ажлууд голлон багтдаг. Бид орон нутгийн иргэдтэй тогтмол уулзалт, өдөрлөг зохион байгуулах, талбайн ойролцоох малчин өрхүүдтэй биечлэн уулзах замаар нээлттэй, ил тод харилцааг эрхэмлэдэг. Олон нийтийн оролцоотой хайгуулын үйл ажиллагаа нь манай БОНЗ гүйцэтгэлийн суурь бөгөөд нийгмийн зөвшөөрлийг хангаж, хариуцлагатай уул уурхайн эхлэл болдог гэж бид үздэг.

Орон нутгийн хөрөнгө оруулалт

Орон нутагтаа хөрөнгө оруулах нь

Компани Дундговь аймагт 2019 оноос, Говь-Алтай аймагт 2022 оноос орон нутгийн хөгжлийг дэмжиж, боловсрол, эрүүл мэнд, амьжиргааны чиглэлээр хөрөнгө оруулсаар ирсэн. Бидний нийгмийн хариуцлагын зардал нь бидний таамаглалаар бус, орон нутгийн иргэдийн өөрсдийн хэрэгцээгээр чиглэгддэг.

  • Тоглоомын талбай, сургуулийн урамшуулал
    Боловсрол ба хүүхэд

    Тоглоомын талбай, сургуулийн урамшуулал

    Есөнбулаг суманд тоглоомын талбай барьсан (2026 оны хавар дуусгасан). Есөнбулаг, Тайшир суманд багш, сурагчийн урамшуулалд дэмжлэг үзүүлж, Тайшир сумын хүүхдийн сүүний хөтөлбөрийн дагуу 1,000 л сүүг хүлээлгэн өгөв.

  • Өвс тэжээлийн тусламж
    Малчдын амьжиргаа

    Өвс тэжээлийн тусламж

    Өвөлжилтийн хүндрэлтэй үед 2024 онд 180 малчин өрхөд, 2025 онд 345 өрхөд тус тус өвс тэжээлийн тусламж хүргэсэн.

  • Эрт илрүүлгийн үзлэг
    Эрүүл мэнд

    Эрт илрүүлгийн үзлэг

    2025 онд эрүүл мэнд, үйлчилгээнээс алслагдсан Рашаант багийн ахмад малчдад эрт илрүүлгийн эрүүл мэндийн үзлэг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллав.

  • Сумын төвийн ногоон байгууламж
    Байгаль орчин

    Сумын төвийн ногоон байгууламж

    Бид Хулд сумын наадмын талбайн тохижилтод 445 чимэглэлийн модны суулгац, сумын төвийн тохижилтод хайлаас модны 4,600 ширхэг суулгац, нарны эрчим хүчээр ажилладаг 10 гэрэлтүүлгийг албан ёсны гэрээний дагуу хүлээлгэж өгч, мод тарих үйл ажиллагаан оролцов.

Орон нутгийн түүхүүд

Нутгийн иргэд, орон нутаг

Нийгмийн хариуцлагын гэрээ, тоо баримт бүрийн ард нэгэн өрх, нэгэн баг, нэгэн амьдралын хэв маяг байдаг. Эдгээр түүхийг манай ажилтнууд орон нутаг дахь хээрийн ажил, томилолтын үеэр бий болдог.

Өвөлжилт хүндрэх үед өвс тэжээл хүрсэн нь

Өвөлжилт хүндрэх үед өвс тэжээл хүрсэн нь

2024 оны өвөл эрт, удаан үргэлжилсэн цас орсонтой холбоотой хамгийн хүнд өвлүүдийн нэг болж, Рашаант багийн малчин өрхүүдийн өвс тэжээлийн нөөц шавхагдаж байв. Компани гурван жил дараалан өвс, тэжээл хүргэж, өвлийн ид хүйтний үеэр малчин өрх бүрд хүрчээ.

Батхүрэл Б.Төслийн ахлагч
Орон нутгийн хүүхдийн талбайг сэргээх нь

Орон нутгийн хүүхдийн талбайг сэргээх нь

Орон нутгийн чухал хэрэгцээг шийдвэрлэхийн тулд бид Есөнбулаг сумын захиргаатай хамтран хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбай байгуулав. 2025 оны НХГ-ний уулзалтаар албан ёсны хүсэлт гаргасны дараа компани санхүүжүүлж, талбайг барьж дуусгасан; эцсийн тохижилтыг сумын захиргаа удирдан, 2026 оны хавар дуусгахаар төлөвлөж байна.

Пүрэвдорж Д.Бизнес хөгжлийн менежер
Орон нутгийн оролцоо — Уул уурхайн долоо хоног 2025 & Уул уурхайн танин мэдэхүйн өдөрлөг

Орон нутгийн оролцоо — Уул уурхайн долоо хоног 2025 & Уул уурхайн танин мэдэхүйн өдөрлөг

Бид анх удаа орон нутгийн засаг захиргааны төлөөллийг — сум, багийн засаг дарга, байгаль орчны байцаагч нарыг — Монголын Уул уурхайн долоо хоног 2025-д оролцоог хангав. Тэд тогтвортой хөгжил, НХГ-ний бодлогын дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцсон. Түүнчлэн Рашаант багийн иргэдэд Геологи, уул уурхайн өртөөчилсөн аялалыг зохион байгуулж хайгуулын талаар суурь мэдлэгийг түгээв.

Билгүүн Б.Байгаль орчин, орон нутгийн мэргэжилтэн
Газар нутгийг хамгийн сайн мэдэх нэгэнтэй хамт зураглах нь

Газар нутгийг хамгийн сайн мэдэх нэгэнтэй хамт зураглах нь

Баян Сайрт хайгуул эхлэхээс өмнө бид орон нутгийн малчидтай хамтран бэлчээрийн зурвас, тахилгат газар, усны эх үүсвэр, улирлын бууцуудыг баримтжуулсан. Үүний үр дүнд бий болсон Байгалийн нөөцийн зураг нь одоо тус талбай дахь хайгуулын шийдвэрийн салшгүй хэсэг болсон.

Сайнбаяр Б.Аж ахуйн туслах

Хээрээс

  • Байгаль орчны суурь судалгаа

    01Байгаль орчны суурь судалгаа

  • Талбайн баг, Говь-Алтай

    02Талбайн баг, Говь-Алтай

  • Орон нутгийн оролцооны уулзалт

    03Орон нутгийн оролцооны уулзалт

  • Усны нөөцийн хяналт

    04Усны нөөцийн хяналт

  • Нөхөн сэргээлт ба газрын халамж

    05Нөхөн сэргээлт ба газрын халамж

  • Орон нутгийн оролцогч талуудын айлчлал

    06Орон нутгийн оролцогч талуудын айлчлал

  • Хайгуулын баазын үйл ажиллагаа

    07Хайгуулын баазын үйл ажиллагаа

  • Орон нутгийн түншлэлийн хөтөлбөр

    08Орон нутгийн түншлэлийн хөтөлбөр

Тайлан ба нээлттэй мэдээлэл

Нийтлэхээр батлагдсан тайлан, бодлого, мэдээллүүдийг энэ хэсгээс шат дараатайгаар байршуулна.